• image01

    Creative

    Duet

  • image02

    Friendly

    Devil

  • image03

    Tranquilent

    Compatriot

  • image04

    Insecure

    Hussler

  • image05

    Loving

    Rebel

  • image06

    Passionate

    Seeker

  • image07

    Crazy

    Friend

Tuesday, April 28, 2015

MeGa KiLL cs 1.6 CFG Татах

Add caption
Дээрх бичлэг манай гадааддах клан болно монголд MN MeGa KiLL Гэж нээгдсэн ба гадаадын MeGa KiLL-тэй нэг клан юм шүү

  • 2013 онд ашиглаж байсан CFG байгаа юмMeGa KiLL CFG
  • энийг 2015 онд ашиглах болсон өмнөх CFG-ээс хэдэн тохиргоо өөр байгаа ба шинэ тохиргоо нэмсэн болноMeGa KiLL CFG
  • Monday, April 27, 2015

    Тоглоомны төрлүүд


  • ActioN - Adventure - Өрнөлт болоод Адал явдалт [ E-PlayGaMe ]
  • Энэ бол видео тоглоомын ертөнцөд хамгийн түгээмэл байдаг төрөл жанруудын нэг нь юм. Таны тоглож байгаа тоглоом дээр бөмбөг тэсэрч, буун дуун сонсогдож, нум сум харваж, ирт сэлэм харшилдан огтлолцож байвал энэ бол ActioN тоглоом. ActioN төрөл маань ч дотроо асар олон зүйлд хуваагддаг. Тухайлбал 2 хэмжээст ActioN-оос эхлээд Stealth ActioN, 3D Action, Historical ActioN гэх мэт.... Shooter хэмээх ойлголт ActioN жанрдаа ордог юм.
  • FPS буюу First Person ShooteR - Нэгдүгээр биеийн Буудагч [ E-PlayGaMe ]
  • Яагаад Нэгдүгээр бие гэсэн юм бол ... учир нь энэ камерын харагдах байрлал буюу өөрөөр хэлбэл тоглогч та тухайн тоглоом дээр удирдаж буй гол дүрийнхээ биед орж, түүний хоёр нүдээр нь орчныг харж тоглоноо гэсэн үг. Энэ төрлийн тоглоомууд виртуаль ертөнцөд маш эрт орж ирсэн юмшүү. Тухайлбал : Call of Duty, Medal of Honor, Riddick : Escape from ButcheR Bay, Counter Strike, Half Life, Quake, METRO 2033.... Сүүлийн үеийн тоглоомнуудын хувьд тоглолтыг улам бодитой болгохын тулд тоглогч танд удирдах дүрийн тань их бие болоод хөл тэргүүтэн харагдахаар хийдэг болсон юм. Мөн нэмэлт гоёмсог эффект хөдөлгөөнүүд ч их нэмэгдэх болжээ. Тухайлбал газарт суух үедээ гараар тулах, цагаа харах, хамтрагчийнхаа гарнаас барих, хаданд авирах гээд л гэхдээ энэ бүхнээс гадна, үндсэн тоглолтын бус хөдөлгөөнүүдийг ч оруулж өгдөг болсон шүү. Тухайлбал нийт тоглолтын туршид ганц хоёрхон гардаг буюу таны өөрийн тань хийж болохгүй хөдөлгөөнүүд юм.
  • 2-nd Person ShooteR - Хоёрдугаар биеийн Буудагч [ E-PlayGaMe ]
  • 2-р биеийн буудагч ... Энэ төрлийн тоглоомнууд маш олон байдаг ч харин сүүлийн үед гарах нь бага болжээ. Учир нь 2-р бие гэдэг бол тухайн тоглоомын гол дүрийн зөвхөн нуруу хэсгээс нь нийт тоглолтыг харуулдаг онцлогтой бөгөөд тоглогч та хулганаараа орчин тойрныг харах үед уг дүр тань бүтэн биеэрээ дагаж эргэнэ гэсэн үг. Жишээлбэл : Freedom Fighters, Max Payne, MAFIA, Htiman гэх мэт ...
  • 3-rd Person ShooteR - Гуравдугаар биеийн Буудагч [ E-PlayGaMe ]
  • 3-р биеийн тоглолт. Энэ бол тоглогч та өөрийн удирдах дүрээ гуравдугаар биеэс буюу эргэн тойрон, хаанаас нь л бол хаанаас харж тоглох боломжтой төрөл юм. Энэ төрлийн тоглоомнууд ч сүүлийн үед ихээр гарах болжээ. Тухайлбал : GTA4, Mafia 2,Dead Space, Dead RisinG гэх мэт ...
  • Жич : Дээрх 1 2 3-р биеийн тоглолтуудын хувьд зөвхөн ShooteR тоглоомнуудаар хязгаарлагдахгүйэ. Assassin'S CreeD, Prince of Persia, BlooDRaynE, Elder Scrolls, Mass Effect гэх мэт эдгээр action тоглоомнууд бүгдээр энэхүү гурван тоглолтын төрөлд хуваагдах юм. Нэг ёсондоо 1 2 3-р биеийн тоглолт гэдэг маань ерөнхий ойлголт юм.
  • Tactical ShooteR - Тактикын Буудагч [ E-PlayGaMe ]
  • >Багаар явж, өөрийн тусгай салааныхны хамтаар дайснуудтай таарвал юу юугүй буудалцахаас илүүтэй тэднийг ямар аргаар буулган авбал зохих талаар элдвийн арга тактикыг боловсруулах хэрэг гарнадаа. Таны гарт зөвхөн өөрийн тань амь нас биш нийт багийнхны амь нас, тэдний аюулгүй байдал байх болно. Энэ төрлийн толоомнууд гэвэл жишээ нь : SWAT4, Ghost RecoN, OperatioN FlashPoint зэрэг тоглоомнууд болно.
  • Stealth ActioN - Нууц Өрнөлт [ E-PlayGaMe ]
  • Энэ бол нууцаар тагнуулын даалгавар биелүүлдэг, эд зүйлс хулгайлдаг ч юмуу ер нь л сүүдрийн дайчидын тухай өгүүлэх тоглоомнуудын төрөл юм. Хамгийн сонгодог жишээ бол : Splinter Cell, Hitman, Thief III, StoleN, Metal Gear Solid-ын цувралууд байна. Мэдээжийн хэрэг Устган сөнөөгч GaMeR-үүдээс илүүтэй тэвчээртэй, басхүү илүү туршлагатай чадвартай тоглогч нар энэ төрлийн тоглоомыг сонирхон тоглодог билээ.
  • Historical ActioN - Түүхэн Өрнөлт [ E-PlayGaMe ]
  • Энэ бол сүүлийн үед тун эрчтэй дэлгэрч буй тоглоомын төрөл юм. Мэдээжийн хэрэг адалт явдалт өрнөлт тоглолттой бөгөөд гол онцлог нь гэвэл түүхэн үйл явдал дээр суурилсан байдагт оршино. Энэ талын хамгийн сонгодог жишээ бол : Тэгэлгүй яахвээ гайхамшигт Assassin'S CreeD байна. Мөн Saboteur, Red Dead RedemptioN, GUN, Mafia II гэх мэтийн гайхалтай тоглоомнууд орно. Магадгүй MasterPiece хэмээх жанр байдаг бол гарцаа байхгүй AC орохсон.
  • Open World (Sand Box) - Нээлттэй Ертөнц [ E-PlayGaMe ]
  • Энэ төрлийн тоглоомнуудыг ч жинхэнэ цагийн алуурчид гэж хэлж болно шүү. Учир юу вэ гэвэл, та хаашаа л бол хааш нь явж, ямар л бол ямар даалгаврыг биелүүлж, хүссэн юмаа хийж, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх боломжтой юм шүү. Ингэхэд SandBox гэсэн нэрийн тухайд гэвэл, ер нь та элсэн хайрцаг байхыг харж байсан уу, хэрвээ элсээр хийвэл тал тал тийшээ урсчихна шүүдээ. Зүгээр л нэг хэвийн зүйлд баригддаг гэсэн утгаараа ийм нэр томъёог гарган иржээ. Нөгөөтэйгүүр эдгээр тоглоомнуудын олонхи нь 18+ насны ангилалд хамаарагддаг юм. Яагаад гэдгийг нь мэдэж байгаа байлгүйдэ. Нөгөөтэйгүүр тоглож чаддаггүй, тоглоомонд амархан донтдог овлигогүй нөхдүүдийн хувьд эдгээр тоглоомноос үүдэж хэрэг төвөгт орооцолдох нь их байдаг юм шүү. Харин энэхүү төрөлд ямар тоглоомнууд ордог вэ гэвэл, жишээ нь : Тэгэлгүй яахвээ, GranD Theft Auto цуврал болон гайхамшигт Minecraft Fallout, MassEffect. Elder Scrolls, L.A Noire, Red Dead RedemptioN, Assassin'S CreeD мөн саяхан гарсан WitcheR II гэх мэтийн тоглоомнууд ордог
  • Hack and Slash - Цавчаад бас Хэрчээд [ E-PlayGaMe ]
  • Энэ төрөлд ихэвчилэн гардан тулаан бүхий тоглоомнууд ордог байна. Гэхдээ гол онцлог нь гэвэл гараар тулалдахдаа бус гарт атгагдсан зэвсгэндээ гол утга учир нь бас тоглолт нь оршдог тийм тоглоомнууд ордог юм байна шүү. Тухайлбал : Ninja GaideN, Devil May Cry, OnimushA, God of War, Final Fantasy-ийн зарим нэг цуврал, Dynasty Warriors гэх мэт ийм тоглоомнууд ордог байх нь. Нийтлэг хэв шинж нь гэвэл мэдээжийн хэрэг цус хөөргөм хурц хэмнэл байдаг аж.
  • Isometric Platform - Платформын тоглоомнууд [ E-PlayGaMe ]
  • Энэ төрлийн тоглоомнууд нь ихэвчилэн 2 хэмжээст байх нь элбэг бөгөөд алтан үе нь гэвэл 90-ээд оны дунд үе байлаа. Гол онцлог нь гэвэл тоглогч та орчин тойронтойгоо харьцаж тоглох тоглолт давамгайлсан тийм тоглоомнууд уг жагсаалтанд ордог байна. Тухайлбал : Super Mario Bros, Mystic Towers, Legend of Zelda, Sonic гээд л хөвөрч өгнө. Хамгийн сүүлд гэхэд л Legend of Zelda : Ocarina of Time гарч байх шиг байна. Нийтлэг онцлог гэвэл ихэвчилэн үсэрч цовхорсон, эд зүйлс цуглуулсан хөгжилтэй тоглолт байх болно.
  • Survival Horror - Амь гарахын төлөөх Айдаст тоглоом [ E-PlayGaMe ]
  • Энэ төрөлд ихэвчилэн аймшигийн тоглоомнууд орох болно. Бусад аймшигийн тоглоомнуудын дэргэд өрнөлт үйл явдал маш ихээр агуулсан байдаг тул энэ төрөлдөө орсон байна. Онцлог гэвэл танд хязгаарлагдмал хэмжээний сум, эмнэлэгийн тусламж тэргүүтэй хангамжууд байх бөгөөд аймшигт зомби нар, араатнууд, мангасуудаас амьд мултрах нь таны зорилго байх юм. Өөрөөр хэлбэл тулаант тэгсэн мөртлөө аймшигийн уур амьсгал бүхий бүтээлүүд энэ жагсаалтанд орох нь байнашүү. Тухайлбал : Left 4 Dead, Resident Evil, Silent Hill, F.E.A.R гээд л ...
  • Adventure - Адал Явдалт [ E-PlayGaMe ]
  • Puzzle AdventurE - Оньсого бас Тааварт [ E-PlayGaMe ]
  • Энэ ангилалд ихэвчилэн өрнөлт тоглолтоос илүүтэй таавар, оньсого тэргүүтэй замд учирах элдэв хүнд хэцүү бодлогуудыг бодох, тэднийг даван туулахад гол тоглолт нь оршсон тийм тоглоомнууд багтдаг байх нь. Жишээ нь : Миний хайртай цуврал DRAWN, мөн гайхамшигт Mystery Case FIles, тэгэлгүй яахвээ MYST, мөн COGS, SafeCrackeR гэх мэтийн тоглоомнууд орно. Мөн ихэнх адалт явдалт-өрнөлт тоглоомнуудын хувьд дунд нь заавал ч үгүй Puzzle үеүүд байх нь бийшүүдэ. Хамгийн тод жишээ нь гэвэл гайхамшигт Персийн Хунтайж гэдгийг та бүхэн мэдэж байгаа биздээ.
  • Text AdventurE - Харилцан яриат тоглоомнууд [ E-PlayGaMe ]
  • Энэ төрлийн тоглоомнууд нь өрнөлт тоглолтоос илүүтэй дүрүүдийн харилцан яриа, мөн сонголтон дээр суурилсан байдаг юм. Мөн энэ төрлийг Interactive FictioN гэдэг бөгөөд товчоор IF гэж дууддаг. IF гэдэг маань компьютерийн хэлэнд нөхцөлт комманд байдаг шүүдээ. Тиймээ, яг л дээр дурьдсан шиг зөвхөн текст төдий биш, тухайн харилцан ярианд гарч ирэх асуулт хариултуудаас та сонголтыг хийж, үүнээс тань шалтгаалаад тоглоомын зохиолд өөрчилөлт орон хувьсдаг тийм нэгэн тоглоомнууд уг төрөл ангилалд багтдаг юм. Тухайлбал : Fallout, MassEffect, WitcheR гэх мэт ... ер нь сүүлийн үеийн тоглоомнуудын хувьд иймэрхүү Text Adventure тоглолтыг ихээхэн оруулж байгаа юмшүү. Мөн MAFIA2-ыг орчуулж байхад минь ч гэсэн уг тоглоом анхнаасаа Text AdventurE байхаар хийгдэж байсан нь шууд л харагдаж байлаа, хоёр янзын төгсгөлтэй бас тоглоом дээр гардаггүй харилцан ярианууд ихээр гарч ирж байлаа. Тэрбүү хэл такси дуудах, цонхоор буудах тэргүүтэй сонирхолтой тоглолтуудыг нь хассан болох нь ч илэрсэн.
  • Visual Novel - Зурагт тоглоом [ E-PlayGaMe ]
  • Энэ төрлийн тоглоомыг жинхэнэ утгаар нь хийдэг улс гэвэл Япон байнадаа. Харамсалтай ихэнх нь насанд хүрэгчидэд зориулсан байдаг нь тоогүй хэрэг. Мөн та бүхэн санаж байгаа бол манай монголын нэг ийм тоглоом байдаг шүүдээ. УЧРАЛ гэдэг нэртэй. Тэхээр эдгээр тоглоомны гол онцлог гэвэл бүхий л тоглолт нь зурагнуудаас тогтох болно. Мөн харилцан яриа, текст хүүрнэмж тун ихтэй, тэгэлгүй яахав бас дуутай, мөн хааяа хааяа зураг тань хөдөлж танд бодит мэт сэтгэгдлийг төрүүлэх болно.
  • Point-and-Click AdventurE [ E-PlayGaMe ]
  • Энэ төрлийн тоглоомнуудын хувьд та тоглоом дээр гарах гол дүрээ ихэнх тохиолдолд өөрийн хүссэнээр чөлөөтэй удирдаж болохгүй байх бөгөөд хамгийн гол онцлог нь гэвэл уг төрлийн тоглоомнууд нь хулганы үйл ажиллагаанд төвлөрсөн байх нь элбэг. Өөрөөр хэлбэл та ихэнх тохиолдолд хулганаараа тоглоно гэсэн үгшүүдээ. Тоглолтын хувьд та тоглоомын дүрээ хөтлөөд явдаг байж болно эсвэл тухайн дүрийн нэгдүгээр биеийн байрлалд өөрөө ороод нуугдсан эд зүйлс хайдаг хэлбэрийн ч байж мэднэ. Тухайлбал : Cүүлд гарсан HEctoR and Badge of Carnage билүүдэ мөн, тэгэлгүй яахвээ гайхамшигт MachinariuM байна, мөн Amanita-ийн эгэлгүй бүтээл Samorost тэргүүтэй тоглоомнууд ордог юм шүү. Мөн энэ төрлийн тоглоомнууд нь видео тоглоомны ертөнцөд тун эрт дэлгэрсэн юм шүү.
  • Role Playing Game [RPG] - Үүрэг гүйцэтгэгч тоглоом [ E-PlayGaMe ]
  • ActioN Role Playing Game буюу ARPG - Өрнөлт үүрэг гүйцэтгэгч тоглоом [ E-PlayGaMe ]
  • Тиймээ, үүрэг гүйцэтгэгч тоглоом гэж орчуулах нь дээр байх. Тэхээр ActioN буюу Өрнөлт тоглолт бүхий RPG нь ямар байх нь ойлгомжтой биз. Гол онцлог нь гэвэл эд зүйлс цуглуулж тэднийг хэрэглэх нүсэр сонголтоос илүүтэй дээр дурьдаад өнгөрсөн ShooteR болон Hack and Slash тоглолтын тулааны системүүдийг өөрт агуулсан байдгаараа онцлог юм. Жишээ нь : Mass Effect, FallOut, мөн сүүлд гарсан WitcheR зэрэг шиг ийм тоглоомнууд уг ангилалд орох юм шүүдээ. Мөн Role-Playing Shooter ч гэж байдаг. Гадарлаж байна уу, RPG + FPS = RPS болох нь байна.
  • DungeoN Crawl [ E-PlayGaMe ]
  • Энэ ангилалд фентези орчинд өрнөх RPG тоглоомнууд ордог байна. Виртуаль ертөнц гэдэг маань тэр чигээрээ фентези юмшүүдэ, гайхамшигтай. Тэхээр уг төрөлд ордог тоглоомнууд гэвэл тэгэлгүй яахвээ Diablo, Dungeons and Dragons, Never Winter Nights, WitcheR, Final Fantasy тэргүүтэй мааш олон гайхамшигт бүтээлүүд ордог юм.
  • Massively multiplayer online role-playing game буюу RPG [ E-PlayGaMe ]
  • Эдгээр тоглоомнуудын хамгийн гол онцлог нь гэвэл тэгэлгүй яахав Интернет холболтыг шаарддаг байна. Дэлхийн өнцөг булан бүрээс асар олон тооны тоглогчид өөр хоорондоо холбогдон тоглох сонирхолтой байдаг бөгөөд тэр ч үүднээс энэ төрлийн тоглоомнуудыг ихээр гаргадаг билээ. Мэдээжийн хэрэг та үнэгүй тоглож болно, а харин тусгай эрхийг авч эсвэл бүртгүүлэх юм бол тухайн серверт таны тоглолтын статус хадгалагдах болно. Тухайлбал : World of WarCraft, Guild Wars, LOL, HON гэх мэт.
  • Japanese Style RPG = Япон маягийн RPG [ E-PlayGaMe ]
  • Тэхээр энэ талаар танд тодорхой хэмжээний төсөөлөл бууж байгаа бизээ. Хөөрхөн царай, будагтай үс, хурц өрнөлтэй басхүү дуу чимээ ихтэй тоглолт. Ер нь анхнаасаа RPG урсгал маань хоёр чиглэлд хуваагдсан байдаг юм. Өрнийн болон дорных. А харин бидний ярьж байгаа энэхүү дорнын RPG-нүүдийн нийтлэг шинж нь аниме маягийн дүрслэлтэй байдаг бөгөөд тулаант хэсгүүд хэвийн хэмжээнээс илүүтэй орсон байх нь бий. Энэ талын хамгийн том төлөөлөгчид гэвэл : Final Fantasy, Шин Мегами Тэнсэй, The Temple of Elemental Evil гэх зэрэг орох юм. Япон RPG-нүүдийн хувьд харилцан ярианууд харьцангуй бага байдаг төдийгүй ихэнх нь фентези орчинд үйл явдал нь өрнөдөг байна.
  • Role Playing - EROGE - Эротик тоглоом [ E-PlayGaMe ]
  • Энэ төрлийн тоглоомнуудын гол төлөөлөгч нь Япон юм. Мэдээжийн хэрэг насанд хүрэгчидэд зориулсан байдаг бөгөөд ялангуяа хүүхэлдэйн кинонд дуртай хийгээд элдвийн хэнтай үздэг улсууд уг төрлийн тоглоомыг ихээхэн сонирхдог юм. Нийтлэг хэв шинж нь дээр дурьдсан Visual Novel хэлбэртэй байх нь элбэг. Мөн өөрийн орны бусад RPG-нүүдийг бодвол харилцан яриа асар ихтэй байдаг. Жишээ нь : за дурьдаад ч яах ч билээдэ, угаас мэдэх хүн байхгүй хэхэ. Сонирхуулахад энэ төрлийн тоглоомнууд нь тэртээх 1980-аад оны эхэн үед л гарч эхэлсэн байгаа юмдаа.
  • Strategy - Стратегийн тоглоомнууд [ E-PlayGaMe ]
  • 4X тоглоомнууд [ E-PlayGaMe ]
  • Тэхээр 4X гэдэг маань = "explore, expand, exploit, and exterminate" хэмээх 4 Ex буюу X-ийн товчлол юм. Орчуулах юм бол : Судлаж нээ, өргөтгөн хөгжүүл, ашигла тэгээд устган сөнөө гэсэн утгатай. Ийм төрлийн тоглоомнууд нь эзэнт гүрнийг байгуулан хөгждөг стратегийн тоглоомнуудын хувьд л хамаатай ойлголт юм. Өөрөөр хэлбэл та эзэнт гүрнээ байгуулж, хөгжүүлж, газар орны ашигт малтмал худалдаа наймаа тэргүүтэй нарийн зүйлсийг ашиглах бөгөөд хөрш зэргэлдээ улс оронтойгоо дайн хийсэн ч болно. 4X хэмээх нэр томъёоны хувьд 1970 оноос л яригдаж эхэлсэн төдийгүй анхны тоглоомнууд мөн л тэр үед гарч байсан гэдэг. Уг төрлийн тоглоомын хамгийн том төлөөлөгчид нь гэвэл : Age of Empies, Sid Meier's CivilizatioN зэрэг бүтээлүүд орно. Мөн turn-based болон text-based 4X-үүд байх бөгөөд өдрийн од гэлтэй ховор байдаг байна.
  • Artillery - Артиллер [ E-PlayGaMe ]
  • Энэ төрлийн тоглоомнуудын нийтлэг шинж нь хулганы оролцоо их байдгаараа онцлог. Уул толгод төрөл бүрийн саадын цаана орших эсрэг талын объектыг устгахын тулд өөрийн удирдаж буй танк эсвэл минамёт юу ч байж болно, түүгээрээ газрын өнцөг градус, буунаас гарах сумны хүчийг тохируулж байгаад гал нээх юм. Анх 1990-ээд оны эхэн үеэс л Scorched Earth хэмээх MSDOS-д зориулж, Борланд C++ объект хандалтат хийгээд Ассемблер Турбо компьютерийн хэл дээр бичигдсэн тоглоом гарч байсан билээ. Scorched Earth бол миний амьдралдаа тоглож байсан хамгийн анхны PC тоглоомнуудын нэг байсандаа. За энэ яахав, удалгүй энэ төрлийн тоглоомнууд хүчээ авч маш олон гайхалтай тоглоомнууд бий болсон юм. Сүүлийн үеийн бүтээлүүдийг дурьдвал Scorched 3D, Pocket Tanks гэх мэтийг дурьдаж болно.
  • Real time Strategy - Бодит цагийн стратеги [ E-PlayGaMe ]
  • Энэ бол хамгийн түгээмэл байдаг төрлүүдийн нэг нь юмшүү. Товчхондоо бол таны тоглож буй тухайн стратегийн тоглоомын хувь заяа таны сонголт хийгээд шийдвэрээс шууд шалтгаалах болно. Өөрөөр хэлбэл байшин барилга барьж, байгалийн болоод бусад хүчин зүйлсийн нөөц бололцоог ашиглаж, дайснуудын эсрэг довтолж эсвэл тэдний довтолгоог тогтоон барьж, цэрэг, машин техник бүхий нэгжүүдийг үйлдвэрлэдэг тоглоомнууд гэсэн үг. CivilzatioN, Total War гэх мэт стратегийн тоглоомнууд шиг далдуур биш, шууд хөгждөг тул ийнхүү нэрлэсэн байна. Нийтлэг шинж чанар нь : уг төрлийн тоглоомнууд таниас ихээхэн хэмжээний ур чадвар, бас тэр дайны ухаан шаардах болно. Мэдээж бүгд биш л дээ. Харин жишээ болговол : C&C Red Alert, Generals, StraCraft, WarCraft гэх мэтийн асар олон тоглоомыг дурьдаж болох юмшүү.
  • Tower Defense [ E-PlayGaMe ]
  • Өгөгдсөн объектыг хамгаалах зориулалт бүхий тоглоомнууд, тухайлбал iBomber Tanks, Tower of Defense зэрэг орно
  • MOBA [ E-PlayGaMe ]
  • MOBA(Multiplayer Online Battle Arena) д DOTA, League of Legends, Smite зэрэг бүтээлүүд орох юм.
  • Real-time Tactic - Бодит байдал бүхий Тактикын тоглолт [ E-PlayGaMe ]
  • Мэдээжийн хэрэг дээр өгүүлсэн RTS-ийн нэгэн төрөл юм. Гэхдээ уг жанрын тоглоомнууд нь ихэвчилэн цэрэг дайны сэдэвтэй байх бөгөөд танд хязгаарлагдмал нөөц бүхий цэрэг армийн нэгж мөн бусад хүчин зүйлсийг өгдгөөрөө ялгаатай юм. Иймд та өөрт өгөгдсөн хязгаарлагдмал нөөц баялгийг хэрхэн зөв зүйтэй ашиглах талаар нэн түрүүнд бодох хэрэгтэй юмшүү. Мөн газарзүйн онцлог байр байдал, бүр цаг агаар гээд л бусад хүчин зүйлсийг ашиглах хэрэгтэй болно. Жишээ нь : World in Conflict, WarHammeR : Dark Omen болон Close Combat-ын цувралуудыг дурьдаж болно.
  • Turn-Based Strategy - Шатарчилсан Стратеги [ E-PlayGaMe ]
  • Мэдээжийн хэрэг энэхүү жанрыг хөлөгт тоглоом шатар, даамнаас санаа аван хийсэн юм. Ерөнхий онцлог гэвэл та өрсөлдөгч талаа нүүдэл хийхийг нь хүлээх бөгөөд, харин нөгөө тал тань үйлдлээ дуусгасан бол сая нэг таны ээлж ирэх болно. Тэгэлгүй яахав, таныг стратеги боловсруулж байхаад дайсан таль чинь ямар ч үйлдэл хийхгүй. Энэ төрлийн хамгийн тод жишээ гэвэл : Heroes of Might and Magic байна. Мөн CivilizatioN, Advance Wars, Master of Orion тэргүүтэй бусад гайхалтай бүтээлүүдийг дурьдаж бас болно. Мөн Turn-based Tactical Game гэж бас бий. Шатарчилсан тактикын тоглолтын хувьд ихэвчилэн орчин үеийн дайн байлдааныг харуулсан байх нь их байдаг.
  • Sport Games - Спорт тоглоомнууд [ E-PlayGaMe ]
  • За энэ төрөлд бол ээдээ мөн найгүй олон төрөл жанрууд бийдээ. Бараг л спорт төрөл бүр дээр нэг жанр харгалзах вий. Мэдээжийн хэрэг хамгийн өргөн тархсан төрөл бол Racing, Football, BasketBall гэх мэт дэлхийд даяарчилагдсан спортын төрлүүд байх юм.
  • Physical Movement Sport Games [ E-PlayGaMe ]
  • PS-ийн Move, Xbox-ийн Kinect бас Wii-ийн технологиудыг хэлж байнаа. Та өөрийн биеийн хөдөлгөөний тусламжтайгаар уг тоглоомоо удирднаа гэсэн үг. Үнэхээр ч Wii-ийн хувьд ихэнх тоглоомнууд нь спорт шинж чанартай төдийгүй бүр тусгайлан зориулсан бэйсболын цохиур, гитар, гольфийн цохиур, машины хүрд хүртэл бий. Гэхдээ дээрх нэр томъёо нь зөвхөн спорт төрлийн тоглоомнуудад хамаарахгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй.
  • Simulation - Симуляци төрлийн тоглоомнууд [ E-PlayGaMe ]
  • Vehicle Simulation - Машин техникийн Симуляци [ E-PlayGaMe ]
  • Энэ төрлийн тоглоомнууд нь мэдээж хэрэг машин техникүүдтэй харьцахад зориулагдсан болно. Машин, трактор, нисэх онгоц, усан онгоц завь, галт тэрэг, галзуу хулгана өөр юу ч байж болох юм шүү. Хамгийн гол нь тэдгээрийг тун реалистикаар харуулж, бүхий л шаардлагатай зүйлсийг өгүүлдэгээрээ онцлог юм. Жишээ болгож гал тэргийг авъя л даа, тэгвэл тухайн тоглоом дээр галт тэрэг ямар зарчимаар ажилладаг, нүүрсийг хаана нь хийдэг, доторх удирдлагууд нь ямар байдаг, ямар нарийн хувиараар ажилладаг, ямар ямар төрлийн галт тэрэгнүүд байдаг вэ, уг түүх нь юу гэхчилэн танд галт тэрэгтэй холбоотой бүхнийг өгүүлэх болно. Гайхалтай биш гэж үү. Ийм ч учираас уг төрлийн симуляци тоглоомонд хөвгүүд дуртай байдаг юм. Та зүгээр л гэртээ сууж байгаад онгоц бас галт тэргийг жолоодож сурна гээд боддоо.
  • Зөвхөн жолоодож, явган зорчигчдыг нэг газраас нөгөөрүү тээвэрлэхгүйэ. Бас тулалдаж болно !!! Харин энэхүү тулааны төрлийн симуляцийг Vehicular Combat SimulatioN гэдэг байна.
  • Social SimulatioN - Олон нийтийн Симуляци [E-PlayGaMe]
  • Тэхээр уг төрөлд хүний амьдрал, тэдний харилцаа холбоонд гол цөм нь оршсон тоглоомнууд ордог байх нь. Ганцхан л үг хэлье - Sims. Иймээс та уг төрлийн тоглоомуудын тусламжтайгаар хүнийг удирдаж, өдөр тутмын амьдралыг нь зохицуулж, хэрэгцээг нь хангаж, байр байшинг нь засварлан шинэчилж, шинэ тавилга авахаас эхлээд өөрийн симийг хувцаслаж, хооллож ундалж, унтуулж, дурлуулж, ажилд оруулж, дасгал хийлгүүлж, бүр үхүүлж ч болно. Ертөөс виртуаль хүмүүсийн хувь тавилан таны гарт байх нь.
  • Сонирхуулахад, SIms цуврал тоглоом маань бүр өөрийн гэсэн Sims жанртай болсон юм шүү. Мөн Dating Sims хэмээх салбар жанр бас бий. Дурлалт хосуудын болзоон дээр, тэдний харилцаа холбоон дээр гол утга учир нь оршдог байх нь. Тод жишээ гэвэл : Singles
  • Arcade Games - Arcade төрлийн тоглоомнууд [E-PlayGaMe.Blogspot.com]
  • Уг нэр томъёог та бүхэн сонсч байсан л биздээ. Тэгвэл Arcade гэдэг маань зоос хийж тоглодог буюу хүний хөл их байдаг ресторан, тоглоомын төвүүд, парк, цэцэрлэгт хүрээлэн, бар мухлаг зэрэг газруудад түгээмэл тархаж асан эртний нэгэн тоглоом байх нь. Аркаде тоглоомуудын хувьд алтан үе нь 1970 - 1980 оны хооронд байсан юм. Удалгүй 1990 он гарч анхны 2D болон 3D тоглоомнуудыг гарах хүртэл аркаде тоглоомын хаанчлал оршин тогтносон байна. Харин өнөөдөр аркаде тоглоом туйлын ховор болжээ.
  • Тоглоомыг хэрхэн хийдэг вэ?

    === Тоглоомыг хэрхэн хийдэг вэ? === Юуны өмнө компьютерийн тоглоомыг хийнэ гэдэг хэн хүний хийгээд байдаг амар хялбар ажил биш гэдгийг хэлье. Видео тоглоомыг хийнэ гэдэг маш их ур ухаан, хүч хөдөлмөр, авъяас билиг, мэдлэг чадвар, оюун ухаан, мэдрэмж сэрэл шаардсан нарийн төвөгтэй ажил юм. Тэгэлгүй яахав цаг хугацаа, бас үнэ өртөг ч их орно. Мөн сайн тоглоомыг хийх нь бүхэл бүтэн уран сайхны кино бүтээх дайны нүсэр ажил болдог байна. * Сэдэл Ямар ч видео тоглоом байсан бүгд хамгийн анх хэн нэгэн хүний уураг тархинд мэндэлдэг юм. Видео тоглоом нь гайхалтай санааг олсон тэр хүний оюун санаанд мэндэлж, удалгүй уран төсөөлөлөөс нь төрөгдөн гарах ажээ. Яг л өнөөх баруун тархи нь илүүтэй хөгжсөн хүмүүс л энэ бүхнийг сэдэж таараа шүүдээ. Мэдээжийн хэрэг тоглоомын зохиол, өрнөх үйл явдал, гол дүрийн баатар, тоглоом өрнөх газар орон, цаг үе гээд энэ бүхнийг нарийн тооцоолох хэрэгтэй болно. Аль болох олон хүний сонирхлыг татаж чадахуйц, басхүү урьд өмнө давтагдаж байгаагүй тийм л дүр зургийг хийсвэрлэн бодож олно. Тэгээд түүнээ хамт олонтойгоо зөвлөлдөж улам баяжуулж, өөр шинэ шинэ санаануудыг гаргаж ирнэ. Энэ бүхнийг хоорондоо зөвшилцөж, хуралдсаны дараагаар, үүнийг хэрвээ "үнэхээр сайхан санаа байнаа" хэмээн бүгд зөвшөөрсөн цагт тоглоомыг хийх төслийг эхлүүлэх аж. * Зөвшилцөл Дээр дурдсан шиг хэн нэгэн зохиолч эсвэл уран төсөөлөлтэй нэгний оюун санаанд мэндэлсэн тэр санааг бүгдээрээ хэлэлцэх болно. Бүхий л нарийн зүйлсийг нэгд нэггүй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр уг тоглоомын зохиолыг цаасан дээр буулгах эсэхийг шийднэ. Нэгэнт нааштай хариу авсан бол бараг л ногоон гэрлээр гарлаа л гэсэн үг. * Зохиол Удалгүй ой ухаанд нь оч харван орж ирсэн гайхалтай тэр санааг цагаан цаасан дээр буулгаж тоглоомын зохиолыг бичиж эхлэх болно. Шинжлэх ухааны зөгнөлт үү, эсвэл үлгэр домгийн сэдэвтэй байна уу гэх зэргээс шалтгаалан зохиолын найруулга, үг сонголтууд харилцан адилгүй бичигдэх аж. Мэдээжийн хэрэг гайхалтай үлгэр домгийн сэдэвтэй тансаг тоглоомуудын хувьд үгийн сангаар баялаг, элдвийн яруу тансаг найруулга болоод хэдэн арван чимэг үг орсон уран сайхны шинжтэй байх нь ойлгомжтой. Харин шинжлэх ухааны зөгнөлт тоглоомуудын хувьд орчин үеийн үг хэллэгүүдээс илүүтэй шинжлэх ухааны нэр томъёонууд их орно. Мөн энэ хоорондоо уг тоглоомын зохиолыг бичиж буй тэдгээр хүмүүс тоглоомыг чухам жанр-тай байхыг бодож олох хэрэгтэй болно. Үүнээс улбаалаад тоглоомын зохиолын хэв маяг өөр өөр байх нь дамжиггүй. * Эхний загварыг гаргах нь Удалгүй зохиолд дүрслэгдсэний дагуу мэргэжлийн зураачид тухайн дүрийг, мөн зохиолыг цаасан дээр амилуулан зурах болно. Хэрвээ зохиолыг бичсэн хүн нь зурах авъяастай бол өөрийн санаанд төрсөн баатраа цаасан дээр буулгахад илүү амар байх нь ойлгомжтой. Дүрүүдийн ерөнхий төрхийг гаргаж, тоглоомын өрнөх газар орны ерөнхий байдлыг өнгө будаг алаглуулан гайхалтайгаар зурах болно. * Дахин зөвшилцөх нь Энэ бүхний дараагаар тоглоомыг бүтээгч хамт олон тоглоомын зохиолыг уншиж, өөрсдийн санаа оноо, шүүмж, дүгнэлтийг гаргах бөгөөд бусад нарийн асуудлуудыг хэлэлцэх болно. Жишээ нь уг тоглоомыг хэрхэн бүтээхээсээ урьтаж уг тоглоомыг хэрвээ бүтээвэл ашиг орлого хэр олох, зардал мөнгө хэр их орох гээд л ,нийгэмд, хүүхэд залууст сөргөөр нөлөөлөх үү үгүй юу зэрэг бусад дэд асуудлуудыг хэлэлцэж нарийн төлөвлөгөө гаргах аж. Ингээд бичсэн зохиолоо, бас зохиолын ерөнхий дүр зургийг гаргасан concept зурагнуудаа, мөн нарийн судалгаа хийсэн тайлан бичгээ аваад уг тоглоомыг нийтэд түгээх компаний (Electronic Arts, Activision, Ubisoft, Rockstar гээд л. Гэхдээ эдгээр чадалтай компаниудын ихэнх нь өөрсдийн гэсэн хөгжүүлэгчидтэй байдаг) эрэлд гарнадаа. Ингээд хөгжүүлэгчид маань уг тоглоомыг хэвлүүлэх компаниа олсны дараагаар очиж өөрийн тоглоомыг танилцуулж, илтгэл тавина. Ингээд хэрвээ энэ бүхэн нь түгээгч компанид таалагдвал даруй гэрээ хэлцэл хийж уг тоглоомын төслийг эхлүүлэх ажилдаа орох болно. Зарим нэг түгээгч компаниуд хөгжүүлэгчиддээ цагийн хуваарь хязгаар бүхий болзол тавьдгаас болж чанаргүй бүтээлүүд гарах тохиолдол бас байдаг. * Судалгаа Ер нь ихэнх туршлагатай компаниуд тоглоомоо бүтээж эхлэхийн өмнө судалгааны ажлыг маш сайн хийсэн байдаг. Жишээ нь түүхэн холбогдолтой тоглоом эсвэл шинжлэх ухааны зөгнөлт тоглоомыг бүтээхэд судалгаа шинжилгээ маш их орох бөгөөд ном судар сөхөж харахаас эхлээд их ажил орно. Хэрвээ дайны сэдэвтэй тоглоомыг хийх хэрэгтэй болбол аль нэг цэргийн анги дээр очиж харилцан ашигтай гэрээ хэлцлүүдийг хийж тохирно. Гэхдээ энэ мэт ажлуудыг тоглоомыг бүтээж байх явцдаа хийх нь элбэг. * Урлахуй Ингээд л их ажил ундарнадаа. Нэн түрүүнд ерөнхий хэв маяг, зохиол, дүрүүд, болоод жанр (rpg, fps, rts гээд л)-ын талаар яг таг тохирсны үндсэн дээр зураачид ажилдаа орно. Тоглоом дээр ямар л байх ёстой тэр бүх орчин, дүрүүдийн ерөнхий зураглалыг гаргах аж. График орчин, програмчлал - Үүний дараагаар компьютер графикчид ажилдаа орнодоо. Зураачдаас ирсэн дүрийг 3 хэмжээст орчинд бүтээхийн тулд тэд эхлээд дүрүүдийн араг ясыг бүтээнэ. Дараа нь түүний арьс махыг, хувцсыг гэх мэтээр хийх бөгөөд энэ хооронд программистууд тэдгээр дүрүүдийн хиймэл оюун ухаан тэргүүтэй зүйлс дээр ажиллана.Энэ үед продюссерүүдийн оролцоо тун бага байх болно. Учир нь тэд тоглоомыг бүтээж эхлэхээс өмнө тоглоомын зохиол, дүрүүдийн сонголт, хувцас загвар гээд бүхий л зүйлийг тооцоолсон байдаг. Сүүлийн үеийн тоглоомуудад ашиглах болсон технологийн дагуу дүрүүдийн хөдөлгөөнийг бодит хүний хөдөлгөөн дээр үндэслэн бүтээдэг. Мэдээж ингэснээр тоглоом дээрх дүрүүд илүү уян хатан, илүү бодитой хөдөлнө шүүдээ. Программистууд болон компьютер графикчид ийнхүү дүрүүд дээр ажиллаж байх энэ үед тоглоомын газар орчныг, үеүүдийг бүтээгч дизайнерууд альхэдийнэ ажиллаж эхэлсэн байх аж. Үүний дараагаар компьютер графикчид тоглоомын кино хэсгүүд, интро, лого зэргийг тун гаргууд гүйцэтгэнэ. * Туршилт Бүр нарийн чанд хийгээгүй ч тоглоомонд байх ёстой ихэнх элементүүдийг агуулсан туршилтын хувилбараа тэд шалгаж үзэх болно. Харин энэ үедээ тоглоомын зохиол болоод, дүр сонголт, найруулгын талаар, мөн тоглоомын бүтцэд өөрчлөлт оруулах талаар эцсийн удаа хэлэлцэх аж. * Үргэлжлүүлэн урлахуй Дууны эффект - Удалгүй дууны мэргэжилтэнгүүд ажилдаа орж, тоглоомын soundtrack-г хийх бөгөөд дуу оруулагч жүжигчид тоглоомын дүрүүдэд дуу оруулах болно. Томоохон хөгжүүлэгчдийн хувьд алдартай Холливудын оддыг урьж дуу оруулах эсвэл алдартай хөгжмийн зохиолчидоор дуугаа зохиолгох явдал их байдаг. Санаж байгаа биздээ Modern Warfare 2-ийн гайхалтай хөгжмийг Hans Zimmer зохиосныг. Мөн тоглоом дахь хүрээлэн буй орчинд өрнөх бүхий л зүйлсийн дууг нэгд нэггүй бичин авч тоглоомд оруулах болно. Жишээ нь шувуудын жиргэх, нохой хуцах, машины мотор хүнгэнэх, алсад нүргэлэх аянга гээд л энэ бүхнийг бүгдийг нь бодитоор бичиж авах тул тун нарийн басхүү төвөгтэй ажил байгаа биз. Хэрвээ байлдаантай тоглоом хийж байвал аль нэг цэргийн анги дээр очиж зэвсгүүдийн нь буудах дууг бичиж авна гээд л бас ярвигтай. Заримдаа тэд бэлэн хоол ашиглах нь элбэг байдаг. Жишээ нь Спилбергийн "Saving Private Ryan" буюу "Цэрэг Райныг аварсан нь" киноны Д өдрийн Омаха эргийн тулалдааны хэсгийн байлдааны чимээг (цэргүүд орилолдох, MG42-ийн дуу тэнгэрт хадаж, сумны исгэрэх, усыг зүсэн орох чимээ, бөмбөг тэсрэх гээд л) Medal of Honor, Call of Duty, Commandos, Company of Heroes зэрэг тоглоомууд ашигласан байдаг. SoundTrack - Гэхдээ soundtrack-г зүгээр ч нэг хийчихгүй, гол theme хөгжмийг зохионо, мэдээж энэ нь хамгийн онцгой байх ёстой, мөн тоглоомын үеүүд дээр гарах аялгуунуудыг зохионо, компьютер графикчид болоод программистуудын тусламжтай бүтээгдсэн "дуугүй" gameplay-г харж судалсны үндсэн дээр зохионо шүүдээ, яг л киноны хөгжмийг зохиохтой адил. Мөн гол хөг аялгуунуудаасаа гадна Ambient аялгуунуудыг хачир болгон нэмж өгнө. Дээр дурдсан шиг мэргэжлийн хөгжмийн зохиолчийг урьж авчрах бөгөөд тусгай зааланд симфони оркестрын хамтаар гайхалтай аялгуунуудыг амь оруулах аж. Ерөнхийдөө 20 гаруй цаг үргэлжилдэг тоглоомны хөгжим 60 минут гаруй үргэлжилдэг байх ёстой. Мэдээжийн хэрэг сайн Engine буюу хөдөлгүүртэй бол тоглоом илүү гайхалтай болношүүдээ. Тоглоомын дуу хөгжмийг бүтээх их ажил өрнөж байх үед программистуудын болон компьютер графикчид тоглоомын зураглал, мөн хиймэл оюун ухааныг нь улам боловсронгуй болгож төгөлдөржүүлэх аж. * Шалгалт Ийнхүү тоглоомыг урлах үндсэн ажил дууссаны дараагаар хянан тохиолдуулагч нар ажилдаа орно. Мэдээж тоглоомыг бүтнээр нь тоглож үзнэшүүдээ, нэгэн бодлын үнэхээр зугаатай ажил шүү. Гэхдээ тэд зүгээр ч нэг тоглоомчид биш гэдэг нь ойлгомжтой. Компьютер графикчид болоод программистууд зэрэг хүмүүсийн хяналтан дор олон хоног тоглох хэрэгтэй. Учир нь тоглоом дээр бүхий л зүйлсийг шалгаж үзэх хэрэгтэй болношүүдээ. Жишээ нь тэнгэрт яваа шувууг бууддаг ч юмуу, тэгээд түүнийг газарт хэрхэн унаж байгаа, хэрхэн үхэж байгаа зэргээс эхлээд л ажиглана шүүдээ. Энэ бүх хугацаандаа тоглоомыг бүтээгчид бүтээл дээрээ гаргасан жижиг том алдаануудаа бүгдийг засах болно. Мэдээжийн хэрэг бүх алдааг 100% олж харахгүй тул сүүлд худалдаанд гарсан хойноо хэрвээ тэд алдаатай тулгарвал даруй түүнийг засах patch-уудыг гаргадаг. Мэдээж энэ нь үнэгүй байх бөгөөд gamer та уг тоглоомын албан ёсны сайтуудаас татах боломжтой. Тэхээр patch гэдэг нь ийм учиртай байх нь шүүдээ. * Тоглоомыг нийтлэн хэвлүүлэгчидтэйгээ холбоо барина Ойлгомжтой биздээ. Бүтээсэн тоглоомоо хамгийн эхлээд нийлүүлэгчидтэйгээ танилцуулна шүүдээ. Тэгээд уг бүтээлээ хэдийд гаргах зэрэг мөнгө санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэнэ. * Сурталчилгаа Одоо харин маркетингийн ажилтнууд жинхэнэ ажилдаа орношүүдээ. Ингээд trailer, screenshot, wallpaper-үүдийг нетээр цацах бөгөөд E3 зэрэг томоохон үзэсгэлэнгүүдэд оролцож хүмүүсийн дурыг татна. Мөн элдвийн ярилцлагуудыг сонин хэвлэл, зурагтынханд зориулж хөгжүүлэгчдийн зүгээс яриа хийнэ. Хакер кракерууд ид хүчээ авсан энэ цагт дан ганц dvd гаргах нь тусгүй тул тоглоомоо сайн борлуулахын тулд gamer-уудын дурыг татах элдвийн зүйлсийг тоглоомын саванд дагалдуулж ирүүлэх аргыг тэд л сэднэ. Жишээлбэл MW2-ийн хайрцганд дагалдаж шөнийн дуран бүхий нүдний шил, Assassin's Creed 2-г дагалдаж Ezio-ийн баримал ирэх зэрэг. * Demo буюу Beta хувилбарыг гаргах нь Мэдээжийн хэрэг мөн л хяналт, ажиглалт хийх журмаар тоглоомын бүхий л элементүүдийг агуулсан хувилбарыг гаргах болно. Сайндаа л 1,2 үетэй байх нь бий. Ихэнхдээ үнэгүй түгээгдэх demo хувилбарыг нэг ёсондоо үзүүлэн реклам гээд ойлгочиход буруудахгүй. Ингээд л ажиглаж эхэлнэдээ, хүмүүсийн санаа оноог сонсож, тэдний хүсэл таашаалд хэр нийцэж буйг ажиглана. Ер нь demo хувилбарыг ихэнхдээ тоглоомын full буюу бүрэн хувилбарыг гаргахаас 2-3 сарын өмнө нийтэд цацдаг бичигдээгүй хууль байдаг. * Бусад зөвшөөрөл Тоглоомыг худалдаалахаас 3-4 долоо хоног өмнө тоглоомыг бүтээгчид элдвийн лиценз, эрхээ авч, тамга тэмдэг тавиулна. Жишээ нь PEGI, ESRB зэрэг байгууллагуудаас насны ангилал заасан шошго авна. Мөн бусад хяналтын байгууллагуудаас хяналт шалгалт ирнэ. Зарим нэг азгүй тоглоомнууд шалгалтыг давж чадалгүй худалдаалагдах эрхээ хаалгадаг. Мэдээжийн хэрэг энэ бүхэн нь тоглоомын дуу, дүрслэлийн чанар, зураглалтай ямар ч холбоогүй. Зүгээр л маш их хүчирхийлэл, эсвэл үнэхээр ёс бус зүйлсийг агуулсан байдаг тул ийнхүү шийтгүүлж байгаа хэрэг. * Үйлдвэрлэхүй Аль хэдийнэ хавцасны зураг, cd, dvd-ний эхийг гаргасан тэд удалгүй шинэ үнэр ханхалсан, дөрвөлжин савтай бөгөөд дотроо гайхамшгийг агуулсан dvd-нүүдээ хүлээн авах бөгөөд тоглоомны дискнүүд бөөн бөөнөөрөө урсан гарч ирэх болно. * Худалдаа Тоглоомын дэлгүүрүүдээр явж өөрсдийн бараа бүтээгдэхүүнүүдийг байрлуулна. Зарим томоохон хөгжүүлэгчдийн хувьд тоглоомын нээлтээ сүр дуулиантайгаар хийдэг. Фенүүд нь нээлт эхлэхээс бүр хэдэн цагийн өмнө дугаарлан жагсаж, гайхалтай бүтээлийг гар дээрээ барих цагийг тэсэн ядан хүлээнэ. Зарим нэг нь баярласандаа болоод бүр нулимс дуслуулж байгаа хүртэл харагддаг шүү. Зарим сайн сурталчилгаа хийсэн томоохон тоглоомнууд худалдаанд гарсан даруйдаа л ёстой нүд ирмэхийн зуурт зарагдаж дуусдаг. Мөн энэ бүхнээс олсон орлогоо ажилчиддаа өгөх нь зүйн хэрэг. * Өрсөлдөөн IGN, GameSpot зэрэг томоохон үнэлгээний сайтууд өөрийн нь бүтээлийг хэрхэн үнэлэх болоо гэж хөгжүүлэгч бүр догдлон хүлээдэг. Учир нь эдгээр оноонуудаас шалтгаалаад мөн эдгээр сайтууд дээр бичигдсэн review-үүдээс үүдээд тоглоомыг худалдаж авах эсэхээ шийддэг gamer-үүд олон байдаг. Тэхээр тоглоомын ашиг орлоготой шууд холбоотой байх нь. Цаашлаад энэ бүхэн нь хөгжүүлэгчдийн сэтгэл санаанд хүртэл нөлөөлнө шүүдээ. Үнэхээр сайн бүтээл хийгээд түүнийг нь хүмүүс тун таатайгаар хүлээж авбал, хэрвээ хийсэн тоглоом нь gamer-уудын дунд шуугиан дэгдээж чадвал, мөн шүүмжлэгчдийн зүгээс магтаал сайшаалыг сонсвол....энэ бүхэн нь хөгжүүлэгчдийн хувьд дараагийн тоглоом дээрээ ажиллах асар их урам зоригийг бэлэглэх болно. Мөн сайн бүтээл гарах бас нэгэн шалтгаан нь өрсөлдөөн юм. Жишээ нь: Infinity Ward-ийнхан гадна ертөнцөд EA-ийн Medal of Honor-той өрсөлдөх бол дотроо Treyarch-ийнхантай уралдана. Мөн EA-аас эрхлэн гаргадаг NBA нь NBA2K-тай өрсөлдөнө, харин FIFA нь ProEvolutionSoccer-тай тэмцэлдэнэ. Ерөөс тоглоомын ертөнц нь тэр чигтээ өрсөлдөөн дунд оршиж байдаг юм. Зөвхөн 2005 оны байдлаар гэхэд л Нэгдсэн улсад 1000 гаруй хөгжүүлэгч компаниуд байгаа гэсэн судалгаа гарсан байдаг. Одоо ч энэ тоо бараг x2 өсөө байлгүй. Өрсөлдөөнөөс болж зарим нэг "яарсан" компаниуд муу бүтээл гаргадаг бол зарим нь шарандаа маш сайн бүтээлүүдийг хийдэг. Гэхдээ ямар ч өрсөлдөгчгүй монополь тогтоож бараг л бренд болсон тоглоомууд их олон бий. Жишээ нь StarCraft, WarCraft гээд л.

    Анхны Компьютер тоглоом

    === Анхны компьютер тоглоом === Дэлхийд албан ёсоор бүртгэгдсэн хамгийн анхны тоглоом нь спорт төрлийн тоглоом байсан юм шүү. Жишээ нь: Sports 98. 20-р зуунруу ухраад нэг үзье. Хамгийн анхны Видео Тоглоом 1958 онд гарч байжээ. Нэгдсэн улсын физикч William Higinbotham гэгч хүн "Tennis for Two" буюу "Хоёр хүний Теннис" нэртэй тоглоомыг бүтээсэн нь тоглоомын ертөнцөд хамгийн анхны видео тоглоом хэмээгдэх болжээ. Гэвч үүнээс өмнө 1947 онд Массачусетсын Инженерийн Их сургуулийн 3 оюутан саяхан болж өнгөрсөн 2-р дайнаас санаа авч пуужин харвадаг тоглоом бүтээсэн боловч яагаад ч юм патент аваагүй юм байна. Мөн уг тоглоомноос баримт болгон авч үлдсэн зураг хөрөг байдаггүй гэнэ.

    WaRCRaFT 1.26 Татах

    Counter Strike 1.6 Татах

    Steam Татах

    Архив

    Ангилал

    E-PlayGaMe.Ml. Powered by Blogger.